Заавар:

Эрдэмийн бүтээлээ өргөн барьж  байгаа хүмүүс дараахь зүйлсийг бүрдүүлсэн байх ёстой.

• Ерөнхий эрхлэгчид хандсан тайлбар өгөөгүй бол өмнө нь өргөн барьж байгаагүй, өөр хэвлэлд авч хэлэлцэгдэж байгаагүй гэсэн баталгаа
• И-мэйлийн хавсралт байдлаар Microsoft Word, WordPerfect эсвэл Rich Text форматаар илгээгдсэн тухайн бүтээлийн бүрэн хуулбар
• Өөрийн товч намтар, И-мэйл хаяг, нэрээ бичсэн нүүр хуудас
• 250 үгээс хэтрэхгүй богино товчлол
• Өргөн барьж буй бүтээлүүд ойролцоогоор 3000-6000 үгтэй байна
• Мэдээллийн санд орсон хойноо хурдан бөгөөд амархан олдохын тулд өгүүллэгийнхээ гол санааг гаргасан 5-10 түлхүүр үг буюу тодорхойлолт оруулах
• Өмнө нь хэвлэгдэж байсан уртхан ишлэл буюу ямар ч зураг, хүснэгтийн зохиогчийн эрхийг эзэмшигчээс нь авах үүргийг зохиогч нар хүлээнэ.
• Ямар ч зураг, хүснэгт, үзүүлэнг текстийн ард биш дунд нь зохистойгоор байрлуулсан байна.
• Форматлах ба ишлэх байдал нь Chicago стандартад нийцсэн байна.
• Арай бага хэрэглэгддэг хэл дээр бичигдсэн бол холбогдох товчлол нь Барууны эрдэм шинжилгээний хэл дээр бичигдсэн байвал зохих; Барууны эрдэм шинжилгээний хэлээр бичигдсэн бол холбогдох товчлол нь зохимжтой бүс нутгийн хэл дээр бичигдсэн байвал зохино.